Connect with us

Дотоод эрх зүйн актууд

Дугаар А/02  Дэд ажлын хэсэг байгуулах тухай

2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр                           Дугаар А/02                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Дэд ажлын хэсэг байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/500 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1.Байгууллагад чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч: Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга
Гишүүд: Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  Орон сууцны дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  Төслийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн
  Ахлах нягтлан бодогч
  Шуурхайн үүрэг даалгавар, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн
  Архив, албан хэрэг хөтлөлт, цахим мэдээллийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
  Программ хангамж, сүлжээний ажилтан

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Барилга, орон сууцны бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

Хотын Стандарт, хяналтын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хүний  нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга: Тогтоол шийдвэрийн биелэлт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн
  1. Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, үр дүнг танилцуулж ажиллахыг (Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга)-д үүрэг болгосугай.

 

 

   ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ

   

Г.ГАНХҮҮ

Copyright © 2024