Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой шүүхийн маргааны хурлын зар

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц.Бямбабаатар, Д.Мөнгөнбаатар, Л.Сүрэнхорлоо нараас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/533 дугаар захирамжийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгах, ГХДТ-2013/7/003, ГХДТ-2013/7/004 тоот гурван талт гэрээнээс үүдэлтэй учирсан хохирол 16.268.000 /түрээсийн төлбөр буюу түр оршин суух зардал/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах тухай”, “Гурван талт гэрээг цуцлуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд болно.

Мөн уг хэрэгт гуравдагч этгээдээр “Грандлайн” ХХК оролцож байна.