Мэдээлэл, хамтын ажиллагааны хэлтэс

 

 Мэдээлэл, хамтын ажиллагааны хэлтэс нь:

Тус хэлтэс нь байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд гэр хорооллын хөгжлийн асуудлаар иргэд, хувийн хэвшил, бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, холбогдох дээд байгууллагаас гарч байгаа шийдвэр тогтоол, мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, тэднийг үнэн зөв, шуурхай мэдээ мэдээллээр хангах, иргэдийг зохион байгуулалтад оруулах, уулзалт, сургалт зохион байгуулах, иргэдийн бүлэг байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллах чиг үүрэгтэй.

 

Үндсэн зорилго

 

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн захиргааны болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэд, олон нийтийг  татан оролцуулах, байгууллагын үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааны ажлыг удирдан  зохион байгуулах.

 

Орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцож буй иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудыг мэдээллээр хангаж, сургалт уулзалтуудыг зохион байгуулан, хамтран ажиллах. 

Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоог тодорхойлж, үйл ажиллагаанд татан оруулах.