Бодлогын хэрэгжилтийн хэлтэс

 Бодлогын хэрэгжилтийн хэлтэс нь:

Тус хэлтэс нь байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар бодлого боловсруулах, гэр хорооллын бүсийг төвийн, дундын, захын 3 бүсэд бүсчлэн хөгжүүлэх бодлогын дагуу төсөл хөтөлбөрүүдийг санаачлах, хэрэгжүүлэх, шинээр баригдах амины сууц болон өндөр давхрын орон сууцны хорооллын инженерийн хангамжийг шийдвэрлэх, хэлтсийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй. 

Үндсэн зорилго 

 

Төрөөс баримтлах бодлого чиглэлийн дагуу орон сууцны дэд бүтцийн газрын чиг үүрэгт хамаарах асуудлаар бодлого боловсруулах, гэр хорооллын бүсийг төвийн, дундын, захын  бүсэд 3 бүсчлэн хөгжүүлэх бодлогын дагуу төсөл хөтөлбөрүүдийг санаачлах, хэрэгжүүлэх, шинээр баригдах амины сууц болон өндөр давхрын орон сууцны хорооллын инженер хангамжийг шийдвэрлэх, газрын болон орлогч дарга холбогдох нэгж хэлтсүүдтэй хамтарч ажиллах, хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих.

 

Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах инженерийн дэд  бүтэцтэй амины сууц болон орон сууцны хороолол болгон хөгжүүлэх ажлын хэрэгжилтэд хяналт тавих.  

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гарган үе шаттай хэрэгжүүлэх, шаардлагатай зарим хөрөнгө оруулалтыг  нийслэлийн төсөвт тусгуулах.  

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр, стандарт, дүрэм, журмын талаар санал боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх . 

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх инженерийн дэд бүтцийн зураг төсөл болон барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт тавих.

Эрхэлсэн ажлын хүрээнд  хууль тогтоомж, дүрэм журам, бусад холбогдох стандартуудыг мөрдөж ажиллах.